CoveRMn.Tk™

Н.Энхбаярын эхнэр О.Цолмон: Хүний гарт хорлогдож үхсэнээс өөрийнхөө мөрөөр л үхсэн нь дээр

2012-12-21 18:16

 

enkhbayarМАХН-ын дарга Н.Энхбаярыг сайд нарын гэгдэх II эмнэлгээс ШШГЕГ-ын харъяа дамжин өнгөрөөх 411-р хорих анги руу ачлаа. Манай сурвалжлах баг мэдээлэл авсан даруйдаа хорих анги руу очсон ч хэдийнэ хорих ангид хорьсон агаад харуул хамгаалалт гарсан байлаа.

411-р анги руу ямар ч хүн нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд хашааны гадна Н.Энхбаярын эхнэр О.Цолмон, МАХН-ын зүтгэлтнүүд болох УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, УИХ-ын дэд дарга Л.Цог, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар ирсэн байна.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ УИХ-ын Байнгын хороон даргынхаа хувьд ажлын хэсэг томилж, намын даргатайгаа уулзаж, нөхцөл байдлыг тодруулна гэж байлаа.

Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгоос зарим зүйлийг тодрууллаа.

-Н.Энхбаярыг ачигдах үед нь та хамт байсан уу?

-Өнөөдөр ачна гэж мэдээгүй. Өмгөөлөгч ар гэрийнхний хэнд ч мэдэгдээгүй. Өмнөх аргаараа ачаад явсан байна. Хуулийн дагуу ялласан бол мэдэгдэлгүй ингэж авч явна гэж байхгүй ш дээ. Олигтой дулаан хувцсыг нь өмсүүлээгүй юм шиг байна.

-Биеийн байдал нь хэр байгаа бол?

-Өлсгөлөнгийн дараа бие нь муудсан. Одоо түүнээс ч бүр дордсон. Дархлаа нь бүрэн унасан байгаа. Сул дорой биетэй хүнд нөгөө хар хувцастангууд ирээд хүч хэрэглээд ачаад явчихсан байна. Одоо энэ хашааны цаана алах л зорилготой  байна гэж ойлгож байгаа. Дөрвөн сараас хойшхийг ажиглаад байхад яаж алах вэ гэсэн үйл ажиллагаа яваад байна.Яагаад гэхээр дөрөвдүгээр сарын 13-нд авч явсны дараа хэзээ хаана юм мэдэхгүй хүний биеийн эд эсийг үхүүлдэг хор уулгасан байгаа юм. Түүнээс болоод сэхэхгүй байгаа. Дархлаа нь ч гэсэн өлсгөлөнгийн дараагаас муу болсон. Бараг дархлаагүй хүн болсон

-Алах зорилготой байна гэж ямар үндэслэлээр хэлж байна?

-Ойлгомжтой шүү дээ. Төмөр хашааны цаана оруулаад цоожилчихлоо. Хоолонд ч бүрэн ороогүй байгаа болохоор эрүүл мэндийн хувьд сул байна. Эмнэлэгт байхад биеийн байдалд нь тохируулж хоолыг маш жоохон л өгч байсан. Бид хорих ангид ямар ч эм тариа хэрэглүүлэхгүй. Зүү хатгуулахгүй гэж бодож байгаа. Энд байгаа цагт ямар ч хоол идээд хэрэггүй. Магадгүй хоолоор нь дамжуулж хордуулж алж магадгүй.

-Тэгэхээр ямар ч эмчилгээ хийлгэхгүй гэсэн үг үү?

-Манай гэр бүлийнхэн ч ижил байр суурьтай байгаа. Эд нарын гарт хорлогдож үхсэнээс өөрийнхөө мөрөөр л үхсэн нь  дээр ш дээ.

-Хар хувцастай хүмүүс гэж шүүхийн шийдвэрийнхэн биш юм уу?

-Шүүхийн шийдвэрийнхэн биш. Өмнө нь авч явсан хар хувцастай хүмүүс аваад явсан байна лээ. Яг өмнө нь гэр орныг нь яаж түйвээсэн түүн шигээ өрөөг нь сандайчаад аваад явсан байна.

-Дотогш нь оруулахгүй гэсэн үү?

-10 өнгөрч байхад ачиж байна гэсэн. Одоо 12 өнгөрч байна. Хойноос нь ирээд бид цаг гаруй боллоо. Энэ хугацаанд биднийг хорих анги руу нэвтрүүлэхгүй, хамгаалалт гаргачихсан байна. Орох хүсэлт тавьсан ч ямар ч хариу алга

эх сурвалж мэдээ.мн

 

Like | Ангилал : Мэдээ Мэдээлэл | Нийтэлсэн : munhbat | Уншсан (943) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. dulamhorol :
    2012-12-22 06:58

    tsolmoon minii hugshin engiin uchir medehgui humuusiig bitgii ashiglaad baidliig ulam hundruuleed bai l daa.haniinhaa showgaar dagavar huugee deesh gargalaa.odoo boli l doo

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл